Wednesday, February 18, 2009

Б. Лхагвасүрэн : Ижийнхээ ачийг яалаа даа

Билүүтэй уулынхаа овоонд
Чулуу ганцыг нэмлүү дээ
Биеэ хувааж төрүүлсэн
Ижиинхээ ачийг ч яалаа даа
Алтан гандиртай талдаа
Ойрдоо би очлуу даа
Амиа хувааж төрүүлсэн
Ижийнхээ ачийг ч яалаа даа
Уйлах шиг мэлтгэнэх усандаа
Өссөн биеэ харлуу даа
Ухаанаа асгаж ургуулсан
Ижийнхээ ачийг ч яалаа даа..

No comments: