Wednesday, February 4, 2009

Оршилын оронд

Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд.... гэж яасан үнэн үг вэ.... Бид чинь ингэхэд эцэг, эхээ амьд ахуйд нь хайрлаж чадаагүй хэрнээ яваад өгөхөөр нь харамсаад, харамсаад барахгүй юм.... Тэднийгээ амьд байхад нь үргэлж эрхэлж хүссэн бүхнээ нэхэхээс биш тэднийхээ төлөө ямар нэгэн зүйл хийхийг мэдэхгүй явжээ. Тэднийгээ мөнх л бидний дэргэд байх юм шиг бодож явжээ. Тэднийгээ баярлуулахаас илүү санааг нь зовоож, гомдоож явжээ... Гэтэл нэг л мэдэхэд цаг, хугацаа өнгөрч тэд маань биднийгээ орхиод л явчих юм... Хорвоо дээр хүн мөнх биш гэдгийг эртхэн ухаарч ээж, аавыгаа хайрлаж, халамжилж явах минь ч яалаа хэмээн бодохоор өөрийн эрхгүй гол харлаж, сэтгэл өвдөнө.... Ганц пиво уусных нь төлөө яах ч гэж аавыгаа зэмлэж байв даа... Түүний оронд аавдаа пиво бариад орж ирж байсан бол аав минь хичнээн их баярлах байсан бол.... Яах ч гэж үеийн найз, нөхөдтэйгөө дарвин гадуур тэнэж ээжийнхээ сэтгэлийг зовоож байв даа. Түүний оронд гэртээ эртхэн ирж ээжийнхээ хийсэн амттай хоол, цайг нь уугаад ээжтэйгээ хорвоо, дэлхийн сонин хачинг чалчиж суусан бол сайхан байхгүй юу.... Цаг, хугацааг эргүүлж болдог бол 7 хоног ч болов тэдэнтэйгээ хамт байж урьд нь тэдний төлөө хийж чадаагүй бүхнээ хийхгүй юу.... Хэрвээ надад авъяас байдаг бол ижий, аавдаа зориулан сайхан дуу, шүлэг зохиж тэднийгээ мөнхлөхгүй юууу....

Би энэхүү блогоо ээж, аавынхаа дурсгалд зориулан нээж байна... Энэ блогт зөвхөн ээж, аавын тухай хүмүүсийн зохиосон сайхан дуу, шүлгүүд байх болно...

Ээж, аав минь тэнгэрийн орноос биднийгээ үргэлж харж байдаг гэдэгт би итгэдэг.... Та хоёр минь охиныхоо үр нь болж эргэж төрөөрэй.....

No comments: